Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд яагаад ийм юм бэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN

Google-ийн хайлтын системд ямар нэг хайх үг, өгүүлбэр оруулахад Autocomplete функц нь ажиллаж энэ талаар хүмүүсийн хамгийн их хайсан сэдвүүдийг автоматаар санал болгодог билээ.

Тэгвэл бид Монголчуудын юунд барууныхан их гайхаж Google-ээс хайдаг болохыг энэ аргаар тодрууллаа.

Ингэхэд дараах үр дүн харагдаж байна.

 

Тэднийг бид сайн, муу тал талаараа гайхшруулдаг бололтой.

Тухайлбал:

  • Why Mongolia hates China - Яагаад Монголчууд Хятадыг үзэн яддаг вэ? Бид бусдыг үзэн яддагаа нуудаггүй бололтой.
  • Why Mongolia is poor - Яагаад Монгол ийм ядуу юм бэ? Үүнд хэн буруутай вэ гэдэг дээр бид үргэлж хоорондоо маргадаг.
  • Why Mongolia is awesome - Яагаад Монгол ийм сэтгэл татам юм бэ? Ганц гялтайх сэтгэгдэл энэ байна. Манай байгаль, соёл, түүхийг бишрэлгүй яах вэ.
  • Why Mongolia has low population - Яагаад Монголчууд ийм цөөхүүлээ юм бэ? Энэ нь ичихээс гадна нөгөө талаар бахархам үзүүлэлт ч юм шиг. Цөөн ч гэсэн чадалтай ард түмэн.
  • Why Mongolia is not part of China - Яагаад Монгол Хятадын нэг хэсэг биш юм бэ? Энэ ч бас ээдрээтэй ч бахархам сэдэв байна.

Эндээс бид гадныханд, ялангуяа барууныханд ямар сэтгэгдэл төрүүлдэгээ мэдэж дүгнэлт хийж болох юм.