Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпин ирэх сард манай улсад айлчилна

Т.Дулам, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Шанхай хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж, өөрийн оронд айлчлахыг урьсан билээ. 

Түүний хувьд ирэх наймдугаар сарын дундуур тохиох Халх голын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпинийг уриад байсан юм.

Энэхүү айлчлал нь манай улсын эдийн засагт томоохон түлхэц өгөх тухай ч мэдээлэл байсан.

Тэгвэл хөрш орны тэргүүнүүд нэгэн зэрэг манай улсад айлчлахгүй бололтой.

Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх наймдугаар сарын 20-доор Улаанбаатарт ирэх бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын эхээр Монголд айлчлах мэдээлэл байна.

Зураг