Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Эко Улаанбаатар" эссэ бичлэгийн уралдааны дүн гарчээ

ikon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.  

Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 мянга гаруй сурагчдын бүтээл иржээ.
 
Уралдаанд оролцсон сурагчдаас

  • Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч Т.Мөнхтөр
     
  • Баянгол дүүргийн “Шинэ Эрин”  сургуулийн 9 “в” ангийн сурагч П.Мөнгөншатар
     
  • Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9 “а” ангийн сурагч Г.Энхсүлд нар шалгарч  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар болжээ.