Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас авто баазуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулна

ikon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт

10:00 цагт: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурал эхэлнэ. Уг хурлаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Нийслэлийн онцгой байдлын газрын авто баазуудад хийсэн хяналт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулж төрийн албан хаагчид болон иргэд сайн дураараа цусаа өгч донорын эгнээнд нэгдэнэ. 

Соёлын төв өргөөний үүдэнд

10:00 цагт: Их дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжийг олгож байгаа "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах сэтгүүлчдийн багийн унаа хөдөлнө.

Гандангийн дэнж Орхоны 6-р гудамж

12:00цагт: БГД-ийн 16-р хороо, Гандангийн дэнж Орхоны 6-р гудамжийг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно.