Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ахуй үйлчилгээний ордны уулзварын замыг хаана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гудамж төслийн хүрээнд Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн дөрвөн замын уулзвар болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа.

Ингэснээр Ахуйн үйлчилгээний ордны одоо байгаа тойрог замыг өөрчлөн аль аль тал руугаа шууд гарах боломжтой болох юм. 

Уулзварын зорчих хэсгийн зүүн талд суурь хучилт хийх учир замын хөдөлгөөнийг маргааш өглөө буюу 23-ны 05:00 цагаас 25-ны өглөө 07:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Ингэхдээ Ахуй үйлчилгээний ордны уулзварын хойд талын зорчих хэсгээр хөдөлгөөнийг сөрөг урсгалаар зохион байгуулна гэж ЗЦГ-аас мэдээллээ.