Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Ялалтын дөл" аялалд оролцогчдыг бүртгэж эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл" залуучуудын 4 дэх удаагийн тойрон аялал ирэх 8-р сарын 22-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

"Ялалтын дөл" тойрон аялал нь хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75-н залуучууд  оролцох юм байна.

Монголын талаас оролцох 75 залуучуудыг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна.  Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан.

2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ.

Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой  шалгуураар сонгох аж.

Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалт 2014 оны 8 дугаар сарын нэгнээс эхлэх аж.