Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын нислэгүүд Украйныг тойрсоор

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN

Flightradar24 онлайн нислэгийн мониторинг системээр яг одоогийн Европ, Азийн нислэгүүдийн замыг харуулж байна.

Зургаас харвал Украйны зүүн хэсгийг онгоцнууд тойрч гарсаар байна. Харин Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн нислэгүүд Европыг зорихдоо Ойрхи Дорнодоор тухайлбал Ирак, Сирийн дээгүүр гарч байгаа нь анхаарал татаж байна.

Учир нь эдгээр орнууд нь дэлхийн хамгийн халуун цэгүүдэд тооцогдож байгаа. Израйль, Палестиний мөргөлдөөн ч бас Газын зурваст эрчимжиж байгаа билээ.

Malaysia Airlines компани МН17-ын сүйрлийн дараа энэ замыг сонгох болжээ. Тэдэнд дахин гамшиг тохиолдохгүй гэх баталгаа байхгүй байна.