Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Батлан Хамгаалах Яам МН17-ын талаар мэдэгдэл хийжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:46 2014/07/22

Оросын Батлан Хамгаалах Яам МН17-ын талаарх мэдэгдэл:

09:28 2014/07/22

ОХУ-ын Батлан Хамгаалах Яамнаас өчигдөр Малайзийн МН17 онгоцны ослын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэдний нотолж байгаагаар Зүүн Украйны салан тусгаарлагчдад яригдаж байгаа SA-11 пуужингийн систем байхгүй. Харин Украйны талд осол болсон бүс нутагт дөрвөн ийм пуужин харвах систем байгаа.

Гэхдээ яг осол болох үед ОХУ-ын хяналтын системд ганц ч пуужин илрээгүй гэжээ.

Харин Украйны байлдааны СУ-25 онгоц тэр үед Малайзийн онгоцтой тун ойрхон нисч байсан. Мөн яг тэр цагт АНУ-ын хиймэл дагуул Украйны нутаг дээр байрлаж байсан гэж мэдэгджээ.

Үүнээс үндэслээд Оросууд Малайзийн МН17 онгоцыг Украйны байлдааны онгоц буудаж сөнөөсөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэд АНУ-аас хэн нэгэн пуужин харвасан гэж үзэж байгаа бол нотолгоо зураг, баримтаа хуваалцахыг хүсчээ.

Ийнхүү хоёр тал харилцан бие биеэ буруутгасаар байна.

 

16:46 2014/07/22

Оросын Батлан Хамгаалах Яам МН17-ын талаарх мэдэгдэл: