Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэтуяа: Ногоон өнгийн хүннү загварын дээлээр гоёно

Зууны мэдээ
2014 оны 7 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

"Era Models” олон улсын загварын агентлагийн захирал Д.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Хүн бүр жилд ганцхан болдог наадмаараа гоёдог. Харин та юу өмсөх бол?

-Энэ жил ногоон өнгийн хүннү загварын дээл өмсөнө. Дээлээ захиалсан байгаа.

-Хаагуур наадамлах вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэндээ заавал очно. Тэгээд Хүй долоон худаг руу явна. Бусад үед нь зуслан дээрээ амарна даа.

-Эрийн гурван наадмын алийг нь илүү сонирхдог вэ?

-Гурвууланг нь үздэг. Харвадаг, барилддаг эсвэл хурдан морь уядаг хамаатан садантай хүмүүс илүү шимтэн үздэг юм байна лээ. Би монгол хүнийхээ хувьд энэ жил аль нутгийн бөх, аль зүгийн адуу хурдан байна гэдгийг сонирхоно.

-Шавь нараар тань сонин юутай?

-“Face of Mongolia” тэмцээнээс манай “Эра” төвийн модель Гэрэлсүрэн Гран-при хүртсэн. Саяхан манайхан Өвөрмонголын Хөх хотын ойн арга хэмжээнд урилгаар оролцоод ирлээ.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би хотод төрж өссөн. Ээж, аав хоёр маань хөдөө төрж, хотод өссөн. Би ээжээрээ бол Архангай, ааваараа Баянхонгорын хүн.

Зураг