Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарбат: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт эрүү үүсгэн шалгаж байгаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн, мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа олны анхаарал татсан хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн, мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат мэдээлэл өглөө.


- Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбоотой хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байгаа. Үндэсний аудитын газрын тодорхойлсноор улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.


- Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, “Цэвэр агаар” сангийн захиралаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх нарт холбоотой хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Бичиг баримт хуурамчаар үйлдэж, хуурамч гэрээ хийж 2,2 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.


- УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг “Багшийн хөгжлийн орд”-ны барилгын ажил, сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргасан байж болзошгүй зөрчлүүдийг тогтоохоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.


- “Тавантолгой” компанийн захирал байсан н.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа. Захирлаар ажиллаж байх үедээ хувийнхаа шатахуун түгээгүүрээр шатахуун түгээж аж ахуй нэгжүүдэд хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна.


- “Blue Sky Asia" компанийн асуудлаар н.Энхбаяр, н.Содон нарт хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шалгалтын ажил үрэгжилж байгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.


- “Халзан бүргэдээс Солонготын даваа” хүртэлх замын гүйцэтгэл 38 хувьтай байхад шинээр зам тавихаар батлуулж 46 тэрбум төгрөг гаргуулж аваад “Mon road” компанид шилжүүлж өгсөн асуудлаар шалгалт явуулж байна гэлээ.