Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мессигийн гайхамшигт гоол

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр E, F хэсгүүдийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө.

Аргентиний шигшээ баг Нигерийн багийг 3:2-оор буулгаж авснаар хэсгээсээ ганц ч ялагдалгүй нэг дүгээр байрт шалгарлаа. Тэдний гурван гоолын хоёрыг нь шилдэг довтлогч Лионель Месси хийжээ. Тэдгээрийн нэг нь чөлөөт цохилтоос орсон гайхалтай гоё гоол байлаа.

Месси хэсгийн тоглолтуудаас нийт дөрвөн гоол оруулснаар энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдыг тэргүүлж байна.

Түүнтэй ижил оноотой тамирчин ганцхан Бразилийн Неймар байгаа юм.