Германы Мюнхен хотод 06.04-06.13 хооронд зохиогдож буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын 25м-н спорт гар бууны дасгалд МУГТ, МУХБ О.Гүндэгмаа алтан медаль , МУГТ ХБНГУ-н иргэн Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

МУГТ О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр нарын хувьд Бээжингийн 2008 оны олимпд хамтдаа шагналын тавцанд зэрэгцэн зогсож байсныг Монголчууд тод санах билээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/MongolianShootingSportFederation, http://www.issf-sports.org/
О.Гүндэгмаа амжилтууд:
| МЕДАЛЬ | ТЭМЦЭЭН | ДАСГАЛ |
|---|---|---|
| Мөнгө | Олимп - BEIJING 2008 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн аварга - ZAGREB 2006 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цомын шигшээ - GRANADA 2006 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цомын шигшээ - MUNICH 2005 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цомын шигшээ - BANGKOK 2004 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цомын шигшээ - MILAN 2003 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цом - MILAN 2008 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цом - MUNICH 2006 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цом - MILAN 2005 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цом - BANGKOK 2004 | спорт гар буу 25м |
| Алт | Дэлхийн цом - ATHENS 2004 | Хийн гар буу 10м |
| Алт | Дэлхийн цом - SYDNEY 2004 | спорт гар буу 25м |
| Мөнгө | Дэлхийн цом - FORT BENNING 2011 | спорт гар буу 25м |
| Мөнгө | Дэлхийн цом - BANGKOK 2007 | спорт гар буу 25м |
| Мөнгө | Дэлхийн цом - CHANGWON 2005 | спорт гар буу 25м |
| Мөнгө | Дэлхийн цом - CHANGWON 2003 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цом - MUNICH 2007 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цом - GUANGZHOU 2006 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цом - FORT BENNING 2003 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Дэлхийн цом - FORT BENNING 2003 | Хийн гар буу 10м |
| Алт | Азийн аврага - KUALA LUMPUR 2004 | спорт гар буу 25м |
| Хүрэл | Азийн аврага - NANJING 2008 | Хийн гар буу 10м |
| Хүрэл | Азийн аврага - BANGKOK 2005 | Хийн гар буу 10м |
| Хүрэл | Азийн наадам - BUSAN 2002 | спорт гар буу 25м |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!