Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

B1 зэрэглэлийг хэвээр үлдээж, ТӨЛВИЙГ СӨРӨГ болгон буурууллаа!

PURPLEBOOK
2014 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Moody’s агентлагаас Монголын Засгийн газрын бондын үнэлгээний төлвийг тогтвортойгоос сөрөг болгон буурууллаа. 

Үүний зэрэгцээ Moody’s засгийн газрын үнэт цаас гаргагч ба бондын үнэлгээг B1, засгийн газрын дунд хугацаат өрийн бичгийн үнэлгээг B1, мөн богино хугацааны үнэлгээг "not prime" буюу төлбөрийн чадвар сул зэрэглэлд хэвээр үлдээжээ. 

Уг шийдвэртэй холбоотойгоор тус агентлагийн зүгээс Монголын Засгийн газрын эзэмшлийн Хөгжлийн банкны зэрэглэлийн ирээдүйн төлвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсан ба Хөгжлийн банкны хоёрдогч өглөгийг B1, хоёрдогч дунд хугацаат өрийн бичгийг B1 гэж үнэлжээ. 

Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрт Монголын Засгийн газрын баталгаа гаргасан байдаг тул, банкны өрийн бичгийн зэрэглэл нь Засгийн газрынхтай адилхан түвшинд тогтоогддог. 

Монгол Улсын дотоод валютын урт хугацаат эрсдлийн түвшин Ba3 зэрэглэлд тогтоогдсон бол урт хугацаат гадаад валютын бонд Ba3, банкуудын хадгаламжийн зэрэглэлийг Ba3 болон B2 гэсэн зэрэглэлээр тус тус үнэлжээ. 

Мөн гадаад валютын богино хугацаат өр болон хадгаламжийн үнэлгээг "not prime" буюу төлбөрийн чадвар сул гэсэн ангилалд оруулжээ.

Эдгээр ангилал нь тухайн улс орны хуулийн этгээдэд олгож болох гадаад болон дотоодын валютын тухайд оноох хамгийн дээд зэрэглэлийг илтгэдэг болно. 

Эдгээр ангилал нь тухайн улс орны хуулийн этгээдэд олгож болох гадаад болон дотоодын валютын тухайд оноох хамгийн дээд зэрэглэлийг илтгэдэг болно. 

ЗЭРЭГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ

Moody’s-н зүгээс Монголын ирээдүйн төлвийг бууруулсан нь сүүлийн жилүүдэд улсын гадаад өрийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж, гадаад валютын албан нөөц буурсан, 2013 оноос хойш зээлийн өсөлтийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалсан байна. 

Эдгээр хүндрэл нь ирэх хэдэн жилийн хугацаанд валютын ханшийн болон гадаад өрийн хямрал болох эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн. Үүний зэрэгцээ инфляцийн өндөр түвшин, зээлийн хурдацтай өсөлт нь банкны системийн тогтвортой байдлыг сулруулж  төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. 

Монгол улс дахь хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа нь уул уурхайн салбараас их хэмжээгээр хараат болох улсын гадаад позиц болон төсвийн асуудалд томоохон эрсдэл учруулж байна. 

Нэг. Гадаад өрийн дарамт

Нэрлэсэн дүнгээр гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдэж 2013 оны байдлаар 18.9 тэрбум долларт хүрсэн. 

Энэ нь ДНБ-ний 158 хувьтай тэнцэж байгаа бөгөөд тус үзүүлэлт нь B1-с B3 үнэлгээтэй улсуудын дундажаас нэлээд өндөр дүн юм. 

Урсгал дансны орлогын эзлэх хувь огцом өсч 2011 онд 162.2% байсан бол 2013 онд 352% болжээ.

Олон улсын зах зээл дээр бонд гаргаснаар арилжааны хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, хөнгөлөлттэй зээл тусламжийн хэмжээ огцом буурсан. Улсын өр 2009 оноос хойш огцом нэмэгдсэн.

Гадаад валютын зээл нийт улсын өр төлбөрт эзлэх хувь өндөр байгаа нь цаашид дотоод валют сулрахад Монголын хувьд эргэн төлөлт дээр хүндрэл учруулна.

Мөн Төвбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлогын хажуугаар төсвийн гадуур зарцуулалт болон хөрөнгө оруулалт өндөр байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үр  дүнг сулруулж улсын гадаад болон дотоод өр төлбөр эрс нэмэгдэхэд хүргэлээ. Мөн хувийн хэвшлийн гадаад өр огцом өссөн нь компани хоорондын хөрөнгө оруулалтын шинж чанартай зээл авсантай холбоотой. 

Хоёр. Гадаад төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадвар сул байна

Өнгөрсөн жилийн хугацаанд гадаад төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадвар суларсан нь гадаад валютын албан нөөц 2012 оны 12-р сард 4.1 тэрбум доллар байсан бол 2014 оны нэгдүгээр сард 2.4 тэрбум доллар болж буурснаас харагдаж байна. 

Төлбөрийн тэнцлийн дарамт нь урсгал тэнцлийн болон хөрөнгийн тэнцэлд ч мөн илэрч байгаа юм. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр сул мөн БНХАУ-н эрэлт муу байгаа нь экспортын өсөлтөд тушаа болж байна. 

Хэдийгээр одоогоор импортын хэмжээ бууралттай байгаа ч мөнгөний тэлэх бодлого нь ирээдүйд импортыг ихэсгэх эрсдэлтэй байна. Үүнээс гадна, хөрөнгө оруулалтын бодлого тодорхой бус, Оюу Толгойн далд уурхайн асуудал шийдэгдэхгүй удаж байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт саарсан хэвээр байна. 

Энэ хэвээрээ мөнгөний тэлэх бодлого хэрэгжвэл инфляцийн дарамт өндөрсөж, хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж гадаад төлбөрийн тэнцэл муудах эрсдэлтэй байна. Үүнийг дагаад төсвийн санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ.

Гурав: Зээлийн өсөлт хурдацтай байна

Төвбанкны 2013 оноос баримталж буй мөнгөний тэлэх бодлого нь үргэлжилж зээлийн өсөлт өнгөрсөн оныхтой адил 82.2 хувьтай өсвөл зээлийн огцом тэлэлт ангилалд хамаарах болно.

Энэ нь банкны актив муудаж системийн эрсдэлийг бий болгох юм, учир нь тэлэлтийн бодлого зогсоход зээлдэгчийн эрсдлийг бүрэн үнэлж тогтоох боломжгүй, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гаргасан зээл хэт их төвлөрөл үүсэх, зээлийг дахин санхүүжүүлэхэд хүндрэл гарна гэж үзлээ.

Засгийн газрын бондын үнэлгээг хэвээр үлдээсэн үндэслэл

Монголын улсын зэрэглэлийг B1 хэвээр үлдээсэн нь хэдийгээр гадаад төлбөр гүйцэтгэх чадвар хүндрэлтэй ч, төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэх аюул бага, учир нь энэ жил эргэн төлөгдөх том өр төлбөр байхгүй, мөн засгийн газрын бондын эргэн төлөлт 2017 оноос наана хийгдэхгүй. 

Үүнээс гадна мөнгөний бодлогоор идэвхжүүлэх хөтөлбөрийг шат дараалан зогсоох ажил эхэлсэн. Энэ нь эрэлтийн дарамтыг хэдий хоцролттой ч бууруулна.

Зэрэглэлийг дээш, доош хөдөлгөх хүчин зүйлс 

Ирээдүйн төлвийг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

  • 1) Үнийн болон ханшийн тогтвортой байдал, 
  • 2) Валютын албан нөөц, 
  • 3) Төсвийн дүрэм сахих, 
  • 4) Хөрөнгө оруулалтын тогтвортой орчинд уул уурхайн хөгжлийг хангаж улсын удаан хугацааны төсвийн болон эдийн засгийн байдлыг сайжруулах зэрэг багтана.

Ирээдүйн төлвийг доошлүүлахад нөлөөлөх хүчин зүйлс:

  • 1) Гадаад өр нэмэгдэх, албан нөөц буурах 
  • 2) Зээлийн өсөлт,инфляцийн дарамт өсөх 
  • 3) Төсвийн гадуур зарцуулалт хийх, төсвийн дүрэм сахихгүй байх, 
  • 4) Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах зэрэг багтана.