Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гэдэсний халдварт өвчний гаралт өндөр байна

Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 1
Өдрийн шуудан

ХӨСҮТ-өөс мэдээлснээр бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт цусан суулгын өвчлөл өндөр байгаа аж. Тус эмнэлэгт цөөнгүй хүүхэд ханджээ.

Хавар болж газар гэсэхээр хөрсний бохирдолтой холбоотойгоор гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгддэг талаар тус төвийн дэд захирал Г.Сүрэнханд хэлж байлаа.
 
Цусан суулга өвчний үед халуурах, хэвлийгээр базалж өвдөх, суулгах үедээ дүлүүлэх шинж тэмдэг илэрдэг байна. Бохирдсон хоол, хүнс хэрэглэх, халдвартай хүнтэй цуг байх зэргээс шалтгаан халдварлахаас гадна бохир гараар дамждаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хэрэглэнэ. Мөн шингэн алдалтаас сэргийлж буцалсан ус, хорсол, шингэн байхуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалуудыг ууж болно.
 
Гэдэсний халдварын үед эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн, гоймон, төрөл бүрийн будаа ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа) чанасан загас, амтлагчгүй төрөл бүрийн шөл, цагаан идээ.ногоо, жимсийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

Зураг