Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш 1800 руу дөхлөө

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 25
iKon.MN

Америк долларын албан ханш өчигдөр 1785.37 төгрөг байсан бол өнөөдөр 1788.46 төгрөг болж нэмэгджээ.

Ханшийн график /Монгол банк/

Харин валют арилжааны төвүүдэд өнөөдөр 11:03 цагийн байдлаар ам.долларыг 1794-өөр авч, 1797 төгрөгөөр зарж байна.

Ханшийн график /Валют арилжааны төв/

Өчигдөр 12:05 цагийн байдлаар валют арилжааны төвд 1792-оор авч 1794 төгрөгөөр зарж байсан юм.

Төрийн түшээдийг эдийн засгаа эрчимжүүлэх талаар яриад сууж байх үеэр долларын ханш дээд цэгтээ хүртэл нэмэгдчихлээ.

Монгол банк долоо хоногийн Мягмар, Пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг.

Өчигдрийн хувьд гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн байна.

Энэ дагуу тус банкнаас гадаад валютын дотоодын захад 80.0 сая ам.доллар нийлүүлжээ.

Гэвч өнөөдөр долларын ханш буурсангүй, харин ч нэмэгдчихлээ.