Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Архины үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас согтууруулах ундаа үйлдвэрлэн, худалддаг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.

Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айрагны ес, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаагийн шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаа/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ.

Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал, үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрчээ.

Мөн согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зургаан мухлагийн үйл ажиллагааг зогсоож, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн байна.

Зураг