Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лувсанжамц: Говь-Алтайд 7000 мал цасанд боогдсон

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 25
Зууны мэдээ
Говь-Алтайд 7000 мал цасанд боогдсон

Ойрын өдрүүдэд үргэлжилж байгаа цаг агаарын таагүй нөхцлөөс болж зарим аймагт зам мал олноор хорогдсон тухай мэдээлэл өчигдөр цацагдав.

Говь-Алтай аймагт 7000 мал хорогдсон тухай мэдээ байна. Тус аймагт бодит байдал ямар байгааг аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Б.Лувсанжамцаас тодрууллаа.

-Говь-Алтай аймагт цаг агаарын байдал ямар байна. Танайд зарим зам даваа хаагдсан сурагтай?

-Ихэнх сумаар секундэд 12-14 см шороон болон цасан шуургатай байна. Энэ шөнөдөө салхины чиглэл зүүн зүгээр шувтрах төлөвтэй байгааг аймгийн цаг уурын мэргэжилтнүүд мэдээлсэн. Дэлгэр сумаар дайрсан 128 км засмал зам дээр цасан шуурга шуурснаас автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Аймаг доторх болон хот хоорондын зорчигч тээврийг энэ шөнө /өчигдөр/ хүртэл хаасан.

-Их цастай, хүчтэй шуурганаас болж 7000 мал хорогдсон гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулаач?

-Мал хорогдсон мэдээлэл байхгүй. Өнгөрсөн сард цаг агаар таатай байх үед малчид тайвширч, буурь сэлгэн зарим нь бүр зусландаа гарч эхэлсэн.

Гэтэл өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 18-19-нд гэнэт их хэмжээний цас орсноос айл өрхийн 7000 орчим мал цасанд боогдсон.

Манай Онцгой байдлын хэлтсээс шуурхай ажиллаж цасанд боогдсон айл өрх, малыг эсэн мэнд гаргасан.

Зураг