Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Казахууд Оросын түрэмгийллээс болгоомжилж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Саяхан Казахстаны Алматад уурссан ахмадууд цугларч нацистуудын удирдагч Адольф Гитлерын хөргөөр нүүрээ хийсэн “Аныз Адам” сэтгүүлийг шатаалаа.

Энэ сэтгүүлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Гитлертэй адилтгасан нийтлэл гарсан нь ийнхүү Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдыг бухимдуулжээ.

Түүгээр ч зогсохгүй ОХУ-Казахстаны дипломат харилцаанд асуудал үүсгэх эрсдэл бий болгосон байна.

“Аныз Адам” сэтгүүлд В.Путиныг Гитлертэй адилтгасан нийтлэл гарсан нь ахмад дайчдыг бухимдуулжээ.

Ахмадууд сэтгүүлийг хаах, эрхлэгч Жарилкап Калибайг яллахыг шаарджээ.

Тэр дор нь эрх баригчид эрхлэгч Калибайг “үндэс угсаа, нийгмийн байдал, шашны дайсагналд өдөөн турхирсан” гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Казахстанд ийм төрлийн ялын шийтгэл 12 хүртэл жил шоронд хоригдох байдаг.

Уг сэтгүүлийн нэр “Домогт хүмүүс” гэсэн утгатай ба хүн төрөлхтний түүхэнд өөрчлөлт хийхэд хүргэсэн удирдагчдын тухай нийтэлдэг юм байна. Өмнөх дугааруудад И.В.Сталин, Чингис хаан, Назарбаев нарын тухай гарч байжээ.

Сэтгүүлийн нүүр

Харин энэ удаагийн дугаартаа Путины түрэмгий бодлогыг нацистуудынхтай адилтгасан нь асуудал үүсгээд байгаа юм.

Калибай хэлэхдээ “бид Крымийг нэгтгэснийх нь дараа Путиныг Гитлертэй харьцуулсан…Үнэндээ Путин гарч ирснээс хойш Орос даяар үндсэрхэг үзэлтнүүд, нео фашистууд улам бүр нэмэгдэх болсон. Хас тэмдэгтэй туг Москва, Санкт Петрбург болон бусад хотуудад үзэгдэх болсон. Тэд славян биш хүмүүсийг шөнөөр зодож бүр алж байна. Энэ бол хүн бүхэн мэдэж байгаа бодит байдал” гэжээ.

Путин гарч ирснээс хойш Орос даяар үндсэрхэг үзэлтнүүд, нео фашистууд улам бүр нэмэгдэх болсон.

“Харамсалтай нь үүнийг бичсэний төлөө бид буруутгагдаж байна. Ингэхэд бид Казахстанд байна уу Оросод байна уу?” гэж Калибай хэлэв.

Дөрөвдүгээр сарын 18-нд Москва эсэргүүцлээ илэрхийлж Казахстаны нутаг дэвсгэрт ийм хэвлэл гарч байгаад дургүйцлээ илэрхийлэн Астанаг албан ёсны байр сууриа илэрхийлэрхийг шаарджээ.

Харин 21-нд Казахстаны Гадаад хэргийн яам хариу мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн утга нь Москваг тайтгаруулах, Москватай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлсэн утгатай байлаа.

Хэдийгээр дээд түвшиндээ байдлыг намжаахыг оролдож байгаа боловч Крымийг булаан авсан үндэслэл нь Казахстаны олон нийтийг цочролд оруулсан. Оросын үндсэрхэг үзэлтэй улс төрчид ч Казахстаны орос хүн ам голлон суудаг мужуудыг буцаан авах тухай санаагаа цухуйлгаж эхэлсэн нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

Үнэндээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас Казахстанд хамгийн олон Орос үндэстнүүд үлдэж хоцорсон байдаг.

/Зурган дээр дарж томруулж үзнэ үү/

ОХУ-аас гаднах Орос үндэстнүүдийн тархац. Казасхтаны хүн амын 37% Оросууд. Эх сурвалж: Wikipedia