Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дунд голын гүүрийг 7 сарын 10-нд нээнэ

ikon.mn
2014 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Дунд голын гүүрийг 7 сарын 10-нд нээнэ

Ажилчны гудамжны Дунд голын доод гүүр буюу Гурвалжингийн гүүрээс урагш метр 275 метр зайд байрлах гүүрийг шинэчлэх, шинээр хос гүүр болгох барилгын ажлыг "ЗМЗ" ХХК гүйцэтгэж байгаа.

Тэд 2013 оны 07-р сарын 10-наас 2014 оны 07-р сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр Нийслэлийн Авто замын газартай  гэрээ байгуулан ажиллаж байна.  

2013 онд шинэ гүүрийг барьж гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн билээ. Харин хуучин 64.85 уртааш метр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхээр хөдөлгөөн хаажээ.

Тус компанийхан шинэ гүүрээр долоодугаар сарын 10-наас тээврийн хэрэгслийг зорчуулахаар төлөвлөж байгаа аж.