Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны машин угаах шаардлагагүй болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компаний Европ дахь салбар нэгэн туршилт хийж байна.

Шавар шавхай өөртөө наалдуулдаггүй тусгай будгаар машиныг будаж туршиж байгаа юм.

Ингэснээр ирээдүйн машинууд бохирдохоо болих гэнэ. Гадарга руу үсэрсэн шавар шавхай огт тогтохгүй.

Будгийг Ultra Tech International компаниас нийлүүлжээ. Харин ийм будгийг хэзээ машины стандарт болгох нь тодорхойгүй байна.

Доорх хөдөлгөөнт дүрсэн дээр энгийн будагтай, тусгай будагтай хоёр гадарга дээр шавхай хэрхэн үйлчилж байгааг харьцуулан харуулжээ.

Эх сурвалж: Nissan Europe