Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлагаасаа хуваалцана

ikon.mn
2014 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

- Өнөөдөр болох үйл явдал /2014.04.25/-

 

Төрийн ордонд

09.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

 

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн.


Стандартчилал хэмжил зүйн газар

09:30 цагаас Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал


Багшийн хөгжлийн ордны 405 тоотод

10:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 21 аймгаас ирсэн багш мэргэжилтнүүд өөрсдийн арга туршлагаа бусадтай хуваалцана. 
 

ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрдмийн өргөөнд /305/

10:00-12:00 цаг "Хот суурин газрын шарилж ургамалтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах салбар дундын уулзалт" 


Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд

11:00 цагт АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгч, тусгай ажилтнууд лекц уншиж мэдээлэл өгнө.


Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас Цаазлагдсан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганд хоёр дахь удаагаа хүргүүлж байгаа талаар тэдний үр хүүхэд мэдээлэл хийнэ.


МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд

11:00 цагаас Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нарын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий "Хутагт судлал" бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, Гандантэгчлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.


Mongolnews-ийн байранд 

12:30 цагт Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Аймаг, орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.