Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Славянскд буудалцаан эхэлжээ

ikon.mn
2014 оны 4 сарын 24
iKon.MN

Саяхан Украйны дотоодын цэргийнхэн хяналтандаа авсан Славянскийн нутаг дэвсгэрт Ардын хүчнийхэн болон үл мэдэгдэх этгээдүүдийн хооронд буудалцаан эхэлсэн тухай РИА новости мэдээлжээ. 

Тус хотын цахим хуудсын мэдээлснээр буудалцааны улмаас хоёр эрэгтэй амиа алдаж, хэд хэдэн шархадсан гэнэ. Түүнчлэн Хотын төв эмнэлэгийнхэн “ноцтой тулаан үргэлжилж, амиа алсдан болон шархадсан хүмүүс эмнэлэгт хүргэгдсээр байна” хэмээн мэдээлжээ.

Славянскаас Славяногорск хүртэлх чиглэлийн автозам дээр бүлэг зэвсэгт этгээдүүд байгааг мэдээлсний дараа энэ хэсэг рүү дайчилгааны бүлгийнхэн очсон ч ойгоос гал нээсэн байна.

Энэ буудалцааны улмаас нэг хүн шархдаж, нэг хүн амиа алджээ. Түүнчлэн лхагва гаригт үл мэдэгдэх этгээдүүд Краматорскд Украйны Дотоод хэргийн яамны МИ-8 нисдэг тэрэг рүү буудсан хэрэг гарсан юм. Азаар хохирсон, шархадсан хүн гараагүй.

Түүнээс гадна Славянск дүүрэгт мөн энэ өдөр дахин хоёр нисдэг тэрэг рүү буудсан тухай Украйны Үндэсний гвард мэдээлсэн юм. Энэ буудалцааны улмаас ямар нэг хүн гэмтэж бэртээгүй байна.