Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяатнууд рыцарийн одон хүртлээ

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

Хатан хаан II Элизавета зарлиг гарган Английн банкны тэргүүн асан Мервин Кинг, Сөрөг тагнуулын албаны дарга асан Элиза Мэннингэм-Буллер нарын гурван хүнийг Рыцарийн одонгоор шагналаа. Шагналыг ирэх зургадугаар сард хүндэтгэлтэйгээр гардуулах юм байна.

Энэ одонг улс орны өмнө гавьяа байгуулсан хүмүүст олгодог бөгөөд хэнийг шагнахаа Хатан хаан Засгийн газартай зөвлөлдөлгүй шийддэг. Гэхдээ одон авсан 24 хүн амьд сэрүүн байгаа үед дараагийн хүнд шагнал өгдөггүй хуультай.

Харин Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер, Английн банкийг 1983-1993 онд тэргүүлж байсан лорд Робин Ли-Пембертон нарын гурван хүн насан өөд болсон тул дээрх гурван хүнийг шагнасан байна.

Мэрвин Кинг 2003-20013 онд банкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улс орны санхүүгийн бодлогыг тодорхойлж, 1930-аад оноос хойш тохиосон дэлхийн эдийн засгийн хямралтай нүүр тулж байжээ.

Рыцарийн одонг III Эдуард 1348 онд анх бий болгосон түүхтэй.

Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Английн банк 0,5 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байсан нь үр дүнгээ өгч хямралд бага өртөн, дараагийн давалгаанаас сэргийлж чадсан байна.

Тэгвэл Британийн сөрөх тагнуулын албыг 2002-2007 онд толгойлж байсан Элиза Мэннингэм-Буллер лалын хэт даврагч бүлэглэлтэй тэмцэж байлаа. 2005 оны долдугаар сарын 7-ны өдөр террористууд Лондон хотын метро, автобусанд цуврал халдлага үйлдсэний улмаас энгийн номхон 52 хүн амиа алдсан юм.

Нууц албаныхан энэ хэрэгт буруутай гэмт бүлэглэлүүдийг богино хугацаанд илрүүлэн устгаснаас хойш дахин халдлага гаралгүй өнөөг хүрчээ.

Элиза Мэннингэм-Буллер ажил хөдөлмөрийнхөө гарааг Кэнстингтон дүүрэг дэх охидын хувийн сургуульд багшлахаас эхэлж 1974 оноос буюу “хүйтэн дайн” ид өрнөж байхад сөрөх тагнуулын албанд ажилласан байна.

Түүний эцэг нь Консерватив намаас парламентын гишүүнээр сонгогдож байсан бол эх нь дайны үед Европ дахь тагнуулчидтай холбоо барихад ашигладаг тагтааг сургадаг байжээ.

Рыцарийн одонг III Эдуард 1348 онд анх бий болгосон түүхтэй.

Зураг