Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Малчид, тээвэрчид, ард иргэдийн АНХААРАЛД

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 24
iKon.MN

Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн  нутгаар  их цас орж, төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан  шуурга шуурна.

Төвийн нутгаар, өнөө шөнө төвийн нутгийн зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч  ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна!

Улаанбаатарт оройдоо хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр зарим үед секундэд 16 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна.