Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд 50 “Боинг” захиалжээ

Зууны мэдээ
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Хятадууд 50 “Боинг” захиалжээ

Хятадын Shandong Airlines авиакомпани Америкийн Boeing компаниас нарийн их биетэй 50 нисэх онгоц нэг дор захиалжээ.

Наймааны нийт өртөг 4.6 тэрбум доллар болж байгаа аж. Агаарын хөлөг худалдаж авах гэрээг Хятадын Засгийн газар батлах ёстой.

Дээрх наймаа хийгдвэл Хятадын зах зээлийн төлөө Airbus-тай өрсөлдөж байгаа Boeing-ийн хувьд том амжилт болох юм. Тэр тусмаа 100-200 суудалтай нарийн их биетэй нисэх онгоцны зах зээл дээр ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа билээ.

Airbus компани Хятадын нутаг дэвсгэр дээр хоёр дахь үйлдвэрээ нээхээр бэлтгэж байна. Хятадын агаарын тээврийн зах зээл дэлхийд хамгийн ирээдүйтэйд тооцогддог. Тус улсын авиа компаниуд дотоодын тээвэрт зориулж том биш, хэмнэлттэй нисэх онгоц авах сонирхолтой байдаг ажээ.

Зураг