Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Одсүрэн: Бүх хайрын дууг ханьдаа зориулмаар санагддаг

Ч.Гантулга
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн

“Эзэнтэй дуу” булангийнхаа зочноор “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг урилаа. Тэрээр эхнэртээ зориулж ганцхан дуу зохиосон нь “Алсын гялбаа” юм. Энэ дууны бүтсэн түүхийг сонирхуулж байна.

-Таны зохиосон дуу бүхэн түүхтэй гэж сонслоо?

-Аливаа зүйлээс мэдрэмж, сэдэв авч байж уран бүтээл төрдөг шүү дээ. Тиймээс дуу бүхэн цаанаа түүхтэй байдаг. Хэдийгээр зөвхөн түүнд зориулсан гэж хэлээгүй ч дуучин нь дуулах бүртээ, сонсогчид нь сонсох болгондоо хэн нэгнийг боддог шүү дээ.

-“Алсын гялбаа” дуугаа ханьдаа зориулж зохиосон юм уу?

-Ханьтайгаа танилцчихаад “Алсын гялбаа”-г хийж байсан. Олон жил хүн бүхний сонсох дуртай хит дуу байсаар ирж. Анх өрөөндөө орж ирээд эхний дөрвөн тактийг нь бичиж байсан санагдана. Түүнээс хойш цаг хугацаа хурдан өнгөрчээ. Одоо бид хоёр өнөр өтгөн айл болчихсон, жаргалтай амьдарч байна.

-Өөрөө дуулж өгч байсан уу?

-Хамгийн эхэнд дуулж өгч байсан. Сэтгэл нь их догдолж байсан шүү. Түүнээс хойш үргэлж хамтлагаараа дуулж байсан. Одоо ч хааяа хүмүүсээс “Алсын гялбаа”-гаа дуулаач гэсэн санал ирдэг. Магадгүй олон бүсгүй ханийн минь адил энэ дууг сонсохоороо сайхан хайраа дурсаад догдолдог байх.

-Дахиад зөвхөн ханьдаа зориулж дуу зохиох уу?

-Энэ хорвоогийн бүх сайхан хайрын дууг ханьдаа зориулмаар санагддаг. Мэдээж өөрийнхөө зохиосон олон дууг зөвхөн гэргийдээ зориулах хүсэл бий.

-Та ханийхаа ямар зан чанараар бахархдаг вэ?

-Амьдралын минь түшиж тулах багана, хүүхдүүдийн минь ээж. Намайг ойлгодог, хайрладаг, хүндэлдэг. Тиймээс ханиараа бахархахгүй байхын аргагүй.

Зураг