Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нарийн ногоо үрлэх техник үйлдвэрлэжээ

Д.Оюун
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Нарийн ногоо үрлэх техник үйлдвэрлэжээ

Газар тариалангийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор энэ удаагийн “Бизнес-боломж” буландаа тариалалтад шаардлагатай төмс тарих, хураах дүүжин техник, нарийн ногоо үрлэх болон хөрс хамгаалах техник сэлбэгийн талаар мэдээлж байна.

Энэхүү техник, сэлбэгийг үндэсний үйлдвэрлэгч “Анхны анжис” компани үйлдвэрлэж байгаа аж. Энэхүү техникүүдийг манай орны хөрсний онцлог болон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэжээ.

Төмс үрлүүрийн олон улсын стандарт нь 20 гр-аар тариалдаг бол тус компанийн үйлдвэрлэж буй машин 60-80 гр-аар хийдэг байна.

Үнийн хувьд импортын техникээс харьцангуй хямд. Тухайлбал, төмс үрлүүр 850 мянган төгрөгийн үнэтэй бол нарийн ногооны үрлүүрийг 300 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

Зураг