Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүд БЯМБА гарагт тодорно

ikon.mn
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

- “Монгол цэргийн жавхаа” уралдааны шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 03-нд 11.30 цагт Чингис хааны талбайд болно -

Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Мөн уралдааны шалгуур, үзүүлэлтийн дагуу цэргийн анги, байгууллагуудын хөгжил нэг шатаар ахиж байгааг зохион байгуулагчид болон цэргийн анги, байгууллагууд онцолж байна.

Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд 2 дугаар сараас эхэлсэн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин, дүгнэж байна.

Харин хоёрдугаар шатнаас шалгарсан 9 ангийн жагсаалын тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 03-нд 11.30 цагт Чингис хааны талбайд болох юм байна.

Шилдгүүдийн шагнал

  • Хотын дарга уралдааны шилдгүүдэд орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
  • Тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагнал
  • Тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, 4 сая төгрөгөөр урамшуулна.