Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Юми” ХХК-ийн ажилтан залуу барилгын ослоор амиа алдлаа

Р.Саруул
2014 оны 4 сарын 24
MorninigNews.mn

Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын ба­рилгаас 26 настай, эрэгтэй Т унаж амиа алдсан ха­рамсалтай хэрэг гарлаа. 

Тэрээр “Хүннү” хо­роол­лын барилгыг гүй­цэтгэж байсан “Юми” ком­панийн ажилтан байжээ. 

Осол өчигдөр 10:30 ца­гийн үед гарсан бөгөөд талийгаачийг таван дав­харт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарсанаас доош унан амиа алдсан талаар ар гэрийнхэн нь хэлж байна

Түүнчлэн осол гарснаас хойш буюу 12:20 цагт тухайн газарт түргэн тус­ламжийнхан ирсэн. Үүнд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа аж. 

Харин осол болсны дараа гүйцэтгэгч “Юми” компанийн удирдлагууд ажилчдадаа сэтгүүлчдэд мэ­дээлэл өгүүлэхгүйн тулд гадагш нь гаргахгүй, хам­гаалалтад байлгасаар том оврын автобусанд суулган авч явсан билээ. 

Юутай ч талийгаачийн ар гэрийнхэн хүний амь хохирсон энэ хэрэгт “Юми” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудыг хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж. 

Зураг