Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн компаниудын татварын хэмжээ 49 ХУВИАР БУУРЛАА!

С.Болд-Эрдэнэ
2014 оны 4 сарын 24
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Татварын ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргасан байна.

2014 оны эхний улирлын байдлаар 127 тэрбум 577 сая төгрөгийн татварыг А лиценз эзэмшигч компаниуд төлжээ. Энэ нь 2013 оны дөрөвдүгээр улирлаас 61.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

2013 оны дөрөвдүгээр улиралд 330.3 тэрбум төгрөгийн татварыг А лиценз эзэмшигч компаниуд төлж байжээ.

Үндэсний статистикийн хорооны 2014 оны нэгдүгээр улирлын тайланд дурдсанаар Нэгдсэн төсөвт нийт 990.1 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрсөн аж. Үүнтэй харьцуулахад нийт татварын орлогын 12.8 хувийг уул уурхайн салбарын А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлж байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд нийт татварын 25.7 хувийг А лиценз эзэмшигч компаниуд бүрдүүлсэнтэй харьцуулахад А лиценз эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ буурч байгаа юм.

Татварын төрлөөр нь ангилж үзвэл:

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 28.3 тэрбум,

- Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 26.5 тэрбум,

- ААНОАТ-т 23.7 тэрбум төгрөгийн татварыг нэгдүгээр улиралд төлсөн байна. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:

- АМНАТ 46.8%-иар,

- ӨНАМНАТ 46.6%-иар буурсан бол ААНОАТ 52 тэрбум төгрөгөөр буюу 68.7%-иар буурчээ.

 

Зураг