Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жастин Каплагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Жастин Каплагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шалгаж эхлэхэд Жастин Каплатай холбоотой хэргийг илрүүлж тусад нь салгасан билээ.

Улмаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд тэд нэг ч удаа Монгол Улсад татвар төлөөгүй гэдгийг нь тогтоосон юм.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас хөндлөнгийн шинжээч томилон ажиллуулахад тэд 2007-2010 онд 19 тэрбум, 2011 онд 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөгүйг илрүүлсэн байдаг аж. Одоо энэ хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.

Өнгөрсөн сарын сүүлээр мөрдөн байцаалт дуусч яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүх асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэн гэм буруутай эсэхийг тогтоох аж.

Зураг