Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы танхим бөмбөгөөр дүүрэв

Б.Ану
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг @BYAMBATSOGT_S

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит ёсоор хуралдана.

Өнөөдрийн хуралдаанаар:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хуваарилах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

2. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

3. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2014.4.11-ний  өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх, хэлэлцэх эсэх/:

4. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

5. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

6. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

7. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, 

8. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: эдгээр асуудлыг хэлэлцэх юм байна. 

ТАНХИМ БӨМБӨГӨӨР ДҮҮРЭВ

Чуулганы танхимд гишүүдийн ширээн дээр хөлбөмбөгийн бөмбөг тавьсан байгааг гишүүд жиргэж эхэллээ.

Энэ ямар учиртай болох талаар Ё.Отгонбаяр гишүүн жиргэжээ. Ирэх сарын 1-6-ны хооронд болох Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа "President's cup" тэмцээний урилгыг гишүүдэд гардуулж өгөхдөө ийнхүү бөмбөг бэлэглэж байгаа аж. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлж "Эрчим" баг оролцож байна. 

Спортыг дэмжих мөн өөрийн багаа хөгжөөн дэмжүүлэх үүднээс ийнхүү гишүүдэд бөмбөгийн хамт урилгаа сонирхолтой байдлаар илгээжээ. 

Энэ талаар гишүүд: