Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ ордон барихын тулд Кувейтээс дахиад мөнгө гуйжээ

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

Кувейт улсаас 2007 онд Монгол Улсад шинэ Төрийн ордон барихад зориулан 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.

Гэвч одоог хүртэл ажил эхлээгүй. Бараг сураг алдарсан ч гэж болох энэ асуудлыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад “Зураг төсөл нь хийгдсэн. Одоогийн ордны ард талын ногоон байгууламж бүхий талбайн гуравны нэгд барина.

Кувейт улсаас буцалтгүй тусламжаар өгсөн 12 сая ам.доллар хүрэлцэхгүй байгаа учир дахин 54 сая ам.доллар нэмж хүссэн албан тоот явуулсан.

Мөн баруун, зүүн талын автомашины зогсоолын талбай хамрагдаж байгаа учир газар дор хоёроос гурван давхар зогсоол байгуулахаар төлөвлөсөн.

Санхүүжилтийн хувьд Кувейт улсаас буцалтгүй тусламжаар өгсөн 12 сая ам.доллар хүрэлцэхгүй байгаа учир дахин 54 сая ам.доллар нэмж хүссэн албан тоот явуулсан.

Энэ асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Хэрвээ Кувейт 54 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх боломжгүй гэвэл дотоодын нөөц бололцоогоос гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Зураг