Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолно

Ж.Идэр
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ сарын байдлаар “Роснефть” компани Монгол Улсад нэг тонн дизель түлшийг 953 ам.доллараар, А-80 шатахууныг 1003 ам.доллараар нийлүүлж байгаа талаар “Блүүмберг” мэдээлэв.

Мөн А-92 шатахууныг тонн тутамд нь 1080 ам.доллараар нийлүүлж байгаа юм байна.

Монгол Улс “Роснефть”-ээс гадна ОХУ-ын “ТНК-БП”, “Газпром”, “Гунвор” зэрэг зургаан компаниас шатахуунаа импортолж байгаа юм.

Энэ онд манай улс тус улсаас нийт нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөж байгаа аж.

“Роснефть” компани “Сод Монгол” групптэй хамтран Монголын нисэх онгоцны шатахууны хэрэглээний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг юм.

Зураг