Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ: С.Бямбацогт Та өөрийн саналаар бүлгийн даргын ажлаасаа огцрох хэрэгтэй

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2014 оны 4 сарын 23
iKon.MN

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам

МЭДЭГДЭЛ

2014 оны 4 дүгээр сарын 23 өдөр 

       Улаанбаатар хот              

 

УИХ-ын чуулганы 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ  “Мал аж ахуйн салбарт өсөлт гарсан нь Засгийн газрын ажил биш, “Хуц ухны ажил” гэсэн нь олон жилийн тэртээгээс малаа гаршуулж өнөөгийн шинжлэх ухаанд суурилсан мал аж ахуйн салбарыг монгол орны эдийн засгийн тулгуур багана болтол хөгжүүлж ирсэн Малчин түмэн, үе үеийн Төр, засгийн нөр их хөдөлмөр,  бодлого шийдвэрийг үгүйсгэсэн асар хариуцлагагүй, Төрийн бодлого тодорхойлогч, төрийн түшээ, түмний элч төлөөлөгч хүнд байж болшгүй үг хэлсэн.

Монголын мал ахуйг гардан эрхэлж ирсэн малчид нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр, эх орны аж үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг. Малчин хүний хөдөлмөр нь байгалийн хатуу ширүүн нөлөөн дор явагдаж байдаг, цаг наргүй үргэлжилдэг, хөдөлмөрийн нормчлол, хамгаалал байдаггүй онцлогтой юм. 

Иймд сүүлийн жилүүдэд Төр засгаас Малчдын болон мал аж ахуйн хөгжлийн талаар орон нутаг руугаа чиглэсэн олон арга хэмжээг явуулж байна. Ялангуяа малчин ардаа “МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН” гэж үнэлэн мэргэжлийн үнэмлэх, жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга тэмдэг олгож, арилжааны банкинд харилцах данс нээн эдийн засгийн идэвхтэй харилцааг өрнүүлээд байгаа билээ.

Гэтэл энэ бүгдийг эрхэм гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт та үгүйсгэсэнээрээ малчдаасаа уучлалт гуйгаад зогсохгүй өөрийн санаачилгаар бүлгийн даргын ажлаасаа огцрох хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн,  Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд,

Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч: Х.Баттулга

 

Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн:  Д.Балдан-Очир