Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно

ikon.mn
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

МҮЭСТО-ны Бага танхимд

09.00-17.00 цагт: Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно. Хэлэлцүүлгээр Төрөөс ногоон байгууламжийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргууд, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэнэ.

"Blue Sky"

09.00 цагт: Залуучуудын хөгжил ба иргэний боловсрол сэдэвт хэлэлцүүлэгт болно. 

Багшийн хөгжлийн ордонд

10.00 цагт: Багш боловсролын ажилтны тусгай сургалт, сэтгэлзүйн ойлголт мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалт эхэлнэ. Сургалтанд 21 аймгийн 105 Боловсролын газрын мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдах юм. 

84 дүгээр сургууль

10.00 цагт: Багшийн хөгжил имидж төвөөс сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, арга зүйч багш нарт зориулсан "Шинэ үеийн хүүхдийн онцлог ба зөв төлөвшүүлэх арга" сургалтын хаалтын үйл ажиллагаа болно

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд

12.00 цагт: Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороод руу шилжүүлэх ажлыг нийслэлээс хэрэгжүүлж байгаа билээ. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд энэхүү ажлын нээлт болно.