Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн олимпийг эргэн дурслаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 23
iKon.MN

Хүн төрөлхтөний хүсэн хүлээдэг спортын наадмын нэг нь яах аргагүй өвлийн олимп.

Энэ жилийн өвлийн олимп ОХУ-ын Сочи хотноо болж, зөвхөн телевизийн сувгаар л гэхэд гурван тэрбум хүн үзсэн гэдэг.

Мэдээж энэхүү түүхэн үйл явцыг дэлхийн бүхий л томоохон сувгууд шууд дамжуулж, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд цаг алдалгүй хүргэсэн.

Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гэрэл зурагчид шилдэг тамирчдын хором мөч бүрийг алдалгүй дуран авиандаа буулгаж байлаа.

Тэдгээр гэрэл зурагчдын нэг нь Ч.Ганбат юм.

Тэрбээр Монгол Улсаа төлөөлсөн албан ёсны гэрэл зурагчин байв.

Тэгвэл түүний дуран авиад Сочи-2014 өвлийн олимпийн торгон мөчүүд хэрхэн буусныг харж болохоор болов. Учир нь гэрэл зурагчин Ч.Ганбат “Blue Moon” урлагийн галерейд “Сочи-2014” нэртэй үзэсгэлэнг өнөөдөр дэлгэж, тэсгэм хүйтэн өвлийн олимпийг эргэн дурслаа.

Үзэсгэлэнд 50 гаруй бүтээл өлгөгдсөн бөгөөд монгол тамирчдаас өгсүүлээд дэлхийн алдар цуутай тамирчдын хөрөг энд тодорно.

Тус үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл нээлттэй байх тул уншигч та саатан тухлаарай.