Даваа гараг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, төр хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих автозамын төслүүдийг танилцууллаа.
Дэд бүтэц, барилга байгууламж, хоолойн тээвэр, нисэх буудал, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын нийт 51 төсөл байгаагаас автозамын 17 төслийг онцолсон.
Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах зорилт тавьж ажиллаж буй. Энэ зорилтын хүрээнд
Эдгээрээс Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км автозам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам гэсэн 2 төсөлд концессын гэрээ байгуулсан.
Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн автозамын төслийн гэрээний хэлэлцээ ид явагдаж байна.
Төсөлд оролцох саналд тавигдах шаардлагууд:
Төр хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих автозамын төслүүдийг энэ долоо хоногт багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.