Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос дахин цөмийн туршилтанд бэлдэж байгаа бололтой

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлдэж байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын Засгийн газраас эх сурвалжтайгаар Ренхап агентлаг мэдээлжээ. 

“Хойд Солонгос дахь Пхунгери цөмийн полигонд цэргийн техникүүдийн хөдөлгөөн эрчимжсэн байгаа нь ажиглагдаж байна” хэмээн эх сурвалж мэдээлсэн бөгөөд урьд өмнөхөөс илүү өндөр түвшинд цэргийн бэлтгэл явагдаж байгаа гэнэ.

Гэхдээ энэхүү мэдээллээс өөр ойрын үед туршилт явуулах гэж байгаа талаарх гэрчлэх баримт алга байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Харин шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байж болзошгүй гэнэ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Пхеньян шинэ цөмийн туршилт явуулж болзошгүй гэж мэдэгдсний дараа олон улс БНАСАУ-ын үйлдэл бүрийг анхааралтай ажиглах болсон юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шинэ туршилт хийх шийдвэр гаргавал энэ туршилтыг Пхунгери полигоны өмнөд хэсэгт явуулах магадлалтай гэж Өмнөд Солонгосын шинжээчид таамаглаж байна.