Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр насны хүү онгоцны дугуйн хэсэгт суун таван цаг нисчээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Hawaiian Airlines агаарын тээврийн компанийн Калифорни мужаас Хавайн арлууд хүртэл нислэг үйлдсэн онгоцны дугуйн хэсэгт 16 настай хүү таван цаг нуугдаж ниссэн тухай орон нутгийн цагдаа мэдээлжээ. 

Хүүг Мауи аррлын нисэх онгоцны буудлын ажилчид олсон байна. Хүчилтөрөгч дутагдалтай, 11 километрийн өндөрт температур бага байсан ч гэсэн хүү ямар нэг байдлаар гэмтэж бэртээгүй байсан тухай агаарын тээврийн компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Нисэх онгоц хүрэх газар хүртлээ таван цаг нисчээ. Хүүг олсны дараа Холбооны мөрдөх товчооныхон түүнийг байцаасны дараа ямар нэг хэрэг үүсгэлгүйгээр явуулсан байна. Урьдчилсан таамаглалаар хүү эцэг эхтэйгээ маргалдсаны дараа ийм алхам хийхэд хүрсэн бололтой.