Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад уурхайн ослоор олон хүн амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун өмнөд хэсэгт уурхайд дэлбэрэлт гарсны улмаас 13 хүн амиа алджээ. 
Дэлбэрэлт Хятадын Юньнань мужийн нүүрсний уурхайд даваа гаригт шилжих шөнө болсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Цюйцзин хотын тойрогт байрлах энэхүү хувийн уурхайд осол гарах үеэр 56 уурхайчин ажиллаж байснаас 42 нь гадаргуу дээр гарч чадсан байна.

Аврагчид 13 хүний цогцосыг олсон бөгөөд үлдсэн нэг уурхайчныг хайх ажиллаж үргэлжилж байгаа юм.