Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хааны эрэлд-2014" ирэх зургаадугаар сард эхэлнэ

ikon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан “Khaan Quest-2014” ирэх зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-нд болно. Энэ тухай ЗХЖШ-ын АУГ-ын ЭДА-ны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболдоос тодрууллаа. 

“Khaan quest-2014” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтуудыг хэрхэн төлөвлөсөн талаар мэдээлэл өгөөч?

-Тус сургалтыг ирэх зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлал ёсоор команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, эмнэлэг хүмүүнлэгийн болон инженерийн хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Khaan Quest-2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд 15 орон оролцож байсан бол энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 20 улс цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгдсэн.

Өнгөрсөн ижлийн “Khaan Quest-2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд 15 орон оролцож байсан бол энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 20 улс цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгдсэн.

-Энэ жилийн сургуулийн онцлог юу байх вэ, шинэлэг сургалтуудаар хүрээгээ тэлэх үү?

-Энэ жил анх удаа БНХАУ-аас хээрийн сургуульд салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон болох Чех Улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа албан ёсоор мэдэгдээд байна.

Түүнчлэн салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай усан эргүүл, амьд гарах арга ухаан зэрэг шинэлэг сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна иргэдийн үймээнийг намжаах сургалтыг шинээр зохион байгуулах юм.

-Тэгвэл эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаа хаана өрнөх вэ?

-Энэ жилийн “Khaan Quest-2014” сургуулийн эмнэлгийн хамтарсан ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн Толгойтод явагдах бол инженер, засвар тохижилтын хүмүүнлэгийн ажиллагаа Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуулиудад болно.

Мэдээллийн эх сурвалж: Батлан хамгаалах яам