Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Урт нэртэй хуулийн “засвар”- ыг эргүүлэн татах уу

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг
Урт нэртэй хуулийн “засвар”- ыг эргүүлэн татах уу

УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газраас санаачилсан Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан.

Хуулийн төслийн талаар маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон хариуг саяхан өгчээ.

Энэ тухай Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд “Урт нэртэй хууль, түүнийг дагаж мөрдөх журмын хуулийг хэрэгжүүлээгүй Засгийн газрын буруутайг бүх шатны шүүх тогтоосон.

Гэтэл Засгийн газар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хуулийн төсөл санаачилсан. Үндсэн хуулийн цэцээс уг төслийн талаар маргаан үүсгэхийг зөвшөөрвөл төслийг эргүүлэн татах боломж бүрдэнэ” гэв.

Зураг