Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын Ерөнхийлөгч хөлөг онгоцны сүйрлийг аллагатай зүйрлэжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Чэжү арлын ойролцоо осолдсон хөлөг онгоцны сүйрлийг аллагатай зүйрлэжээ.

Хөлгийн ахмад болон хөлгийн багийн гишүүдийн гаргасан үйлдэл нь байж болшгүй хэрэг хэмээн тэрбээр үзсэн байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Засгийн газар нь энэхүү эмгэнэлт үйл явдалд анхнаасаа зөв талаас нь хандаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хөлөг онгоц сүйрсний улмаас сүүлийн мэдээллээр амиа алдсан хүний тоо 64-д хүрсэн бол 240 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм. 

Өмнөд Солонгосын баруун хэсэг дэх Инчон боомтоос Чэжү арал руу явж байсан энэхүү хөлөг онгоцонд 475 зорчигч байснаас ихэнх нь хүүхдүүд байсан тухай бид мэдээлсэн.

Харин ослын үед хөлгийн ахмад болон багийн гишүүд цочролд орж, шаардлагатай арга хэмжээ авч чадалгүй, аймшигтай осол гаргасан нь байж болшгүй, аллага үйлдсэнтэй адил хэмээн  Пак Кын Хе мэдэгдсэн байна.