Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

BSB-ийн барилга дээрээс төмөр унав

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
BSB-ийн барилга дээрээс төмөр унав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших “Улаанбаатар хивс” компанийн дэргэд баригдаж байгаа “BSB megamall”-ийн барилгаас төмөр унасан байна.

Гэхдээ азаар энэ удаад хүн гэмтэж бэртсэнгүй

Хэдийгээр хүн гэмтэж бэртээгүй ч ийм хариуцлагагүй, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй компаниудын үйл ажиллагааг саатуулмаар. Гэтэл тэгсэнгүй. Тус компанийнхан унасан төмрүүдийг холдуулчихаад л ажлаа үргэлжлүүлж байна. Түүгээр ч барахгүй замын нэг эгнээг хааж, жолооч зорчигчдыг болгоомжтой явахыг сануулж байна. 

Уг барилга замын зорчих хэсгээс холгүй байрладаг, тус замаар нийтийн тээврйин автобус, тээврийн хэрэгслүүд байнга хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнийг сануулахад илүүдэхгүй байх. Гэтэл тус компанийн ажилчид “Барилгын хамгаалалтын торон дээр краны өргөж явсан төмрүүд унаснаас, хамгаалалтын тор унаж, гадаа хашааг эвдэлсэн” гээд зогсч байх юм. 

Кран л төмрийг өргөж байснаас биш тус барилгынхан буруугүй гэж харагдах гэсэн өрөвдмөөр арга нь л энэ байх даа. Үнэн хэрэгтээ тэнд барилга баригдаж л байгаа бол захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчид гээд тус газарт үйл ажиллагаа явуулж буй бүх хүмүүс хариуцлага хүлээх л учиртай. 

Энэ удаад төмөр унахдаа хашаа эвдээд зогслоо. Дахиад төмөр унахгүй гэх баталгаа алга. Замбараагүй барилгуудаа цэгцлэхгүй бол золгүй ослоор монголчууд амиа алдсаар байх нь ээ, дарга, сайд нар аа.

Зураг