Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд их цэвэрлэгээнд ингэж оролцов

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN

Амралтын өдрүүдэд нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ болсон.

Их цэвэрлэгээнд нийт  10587 байгууллага, аж ахуйн нэгжийн 58861 хүн оролцсон байна. 

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн үүсмэл хогийн цэгийг цэвэрлэжээ.

Тэд нийт 4365.0 м2 талбайн 3295.8 тн хог хаягдлыг 671 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргүүлсэн байна.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 227 байцаагч ажиллаж 1572 мэдэгдэл, зөрчлийг арилгуулах 23 албан шаардлагыг хүргүүлэн, 10 аж ахуйн нэгж байгууллага, 3 иргэнд 1 сая 536 мянган төгрөгийн торгууль тавьжээ.

Түүнчлэн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагч оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угааж хувь нэмрээ оруулсан байна.