Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадаас импортолсон хүнс гэдэсний савханцартай байжээ

Н.Тунгалаг
2014 оны 4 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
Хятадаас импортолсон хүнс гэдэсний савханцартай байжээ

ОХУ-ын Хөдөө аж ахуйн хя­налтын газраас Хятадаас импор­толсон давсалж, хатаасан 20 тонн загаснаас гэдэсний савханцар, хар тугалга, их хэмжээний бактери илэрсэн ту­хай мэдэгдлээ. 

Мэдэгдэлд “Лабо­раторийн шин­жилгээгээр импортын бүтээгдэхүүн нь ОХУ-ын эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь батлагдсан. Гур­ван тонн хатаасан загаснаас гэ­дэс­ний савханцраас гадна хар ту­галга байх ёстой хэмжээнээс 1.5 дахин их илэрсэн.

13.5 тонн загас­наас бактери 36, хар тугалга 1.6 дахин их хэмжээтэй гарсан. Тиймээс худалдааны чөлөөт эр­гэлтээс хүний эрүүл мэндэд аюул уч­руулах хүнсний бүтээгдэхүүнийг ха­­са­­­хаар шийдвэрлэсэн” гэж бич­жээ. 

Хятадын “Longkou Runsheng Foodstuffs Co.,Ltd” ком­пани бүтээг­­­­дэхүүнээ Шаньдун му­жаас Влади­востокийн боомтоор оруул­жээ.

Зураг