Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс, ширний урамшууллыг энэ сард олгоно

Б.Туул
2014 оны 4 сарын 21
Зууны мэдээ

Арьс, ширний урамшууллыг малчдад энэ сард багтаан олгох юм байна. Одоогоор материалын тулгалт, маягт тараах ажлыг хийж байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.

Энэ жил арьс, ширний урамшуулалд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөжээ.

Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөгийг урамшуулал олгоно. Мал хамгаалах санд арьс, ширний урамшуулал авахыг хүссэн 60 мянган малчин, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн материал иржээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах юм.

Зураг