Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орондоо долоон алтан медаль авчирлаа

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Эх орондоо долоон алтан медаль авчирлаа

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөн атлетикийн тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон Гранпри тэмцээнд, амжилттай оролцоод иржээ. 

Тэмцээнд нийт 18 орон оролцсоноос Монголын баг тамирчид долоон алт, гурван мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн бөгөөд өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирсэн байна. 

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн БНСУ-д болох “Инчеоны Азийн наадам”- ын эрх авах тэмцээн бөгөөд ийнхүү олон улсын хэмжээний тэмцээнд Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлж, Азийн наадамд оролцохоор боллоо.

Зураг