Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд зодсон багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн багш хүмүүжигч хүүхэдээ зодсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан.

Тодруулбал, тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг нь хоёрдугаар сарын 14-ний өдөр гурван настай А.Баян-Эрдэнийг  "Өмдөндөө шээлээ" гэх шалтгаанаар уурлаж  гуя, өгзөгийг нь алгадаж, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан юм.

Хэрэгт Дүүргийн хоёрдугаар Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр хяналт тавин ажиллаж,  Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт /тарчлаах/ зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингээд энэ сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн тухай УЕПГ-аас мэдээллээ.